Салбарын тусгай зөвшөөрлийн систем
https://license.gazar.gov.mn
Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл
эзэмшигчид тавигдах нөхцөл, шаардлага
Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч
Зөвшөөрлийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан нийтлэг нөхцөл,
шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна.
үүнд:
- геодези, зураг зүйн бакалавр, түүнээс дээш зэрэгтэй нэгээс доошгүй ажилтантай байх
- таван сантиметрээс ихгүй дундаж квадрат алдаа бүхий геодезийн
хэмжилтийн электрон тахеометр эсвэл хиймэл дагуулаас байрлал тодорхойлох
хоёр долгионы багажтай, таван миллиметрээс ихгүй хэмжилтийн
нарийвчлалтай өндрийн хэмжилтийн багаж хэрэгсэлтэй байх
- бусад шаардлагатай тоног, төхөөрөмж, программ хангамж, бичиг баримт
- Зөвшөөрлийн тухай хуульд заасан нийтлэг шаардлага хангасан байх
https://legalinfo.mn/mn/detail?lawId=16530780109311
Газар зохион байгуулалтын үйл ажиллагаа явуулах мэргэжлийн байгууллагын
эрх олгох тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавигдах нөхцөл, шаардлага
Газар зохион байгуулалтын үйл ажиллагаа явуулах мэргэжлийн байгууллагын эрх
олгох тусгай зөвшөөрөл эзэмшигч Зөвшөөрлийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд
заасан нийтлэг нөхцөл, шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна.
үүнд:
- газар зохион байгуулагчийн бакалавр, түүнээс дээш зэрэгтэй хоёроос
доошгүй, газрын кадастрын бакалавр, түүнээс дээш зэрэгтэй нэгээс доошгүй
ажилтантай байх
- газар зохион байгуулагч нэг ажилтан нь мэргэшсэн инженер, түүнээс
дээш зэрэгтэй байх
- хөрс судлаач болон ургамал судлаачийн бакалавр, түүнээс дээш
зэрэгтэй ажилтантай байх бөгөөд ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллуулж
болно
- бусад шаардлагатай тоног, төхөөрөмж, программ хангамж, бичиг баримт
-
гэрээгээр ажил гүйцэтгэх ажилтан нь 2 хүртэлх аж ахуйн нэгжид
ажиллаж болно
-
Зөвшөөрлийн тухай хуульд заасан нийтлэг шаардлага хангасан байх
https://legalinfo.mn/mn/detail?lawId=16530780109311
Газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрх
олгох тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавигдах нөхцөл, шаардлага
Газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрх олгох
тусгай зөвшөөрөл эзэмшигч Зөвшөөрлийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан
нийтлэг нөхцөл, шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна.
үүнд:
- газрын кадастрын бакалавр, түүнээс дээш зэрэгтэй хоёроос доошгүй,
газар зохион байгуулагчийн бакалавр, түүнээс дээш зэрэгтэй нэгээс
доошгүй ажилтантай байх
- газрын кадастрын нэг ажилтан нь лэнд менежер программ хангамжийн
сургалтад хамрагдсан гэрчилгээтэй байх
- бусад шаардлагатай тоног, төхөөрөмж, программ хангамж, бичиг баримт
-
Зөвшөөрлийн тухай хуульд заасан нийтлэг шаардлага хангасан байх
https://legalinfo.mn/mn/detail?lawId=16530780109311