Газар эзэмших хүсэлт илгээх заавар
Газрын кадастрын нэгдсэн цахим систем www.egazar.gov.mn хуудаснаас өөрийн газартай холбоотой 72 төрлийн мэдээллийг авах бөгөөд дараах өргөдлүүдийг цахимаар илгээх боломжтой. Үүнд
- Шинээр газар эзэмших
- Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх
- Газар эзамших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах
- Газар эзамших эрхийн гэрчилгээг барьцаанд бүртгүүлэх, чөлөөлөх
- Эзэмшиж ашиглаж буй газрын зориулалт өөрчлөх
- Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ нөхөн авах
- Эзэмшиж, ашиглаж буй газрын талбайн хэмжээ өөрчлөх
- Эзэмшил газраа хэсэгчлэн шилжүүлэх
- Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх дуусгавар болгох
- Эзэмшиж буй газраа өмчлөх
- Газар эзэмших, ашиглах эрхийн улсын бүртгэлийн дугаар авах
- Газрын кадастрын мэдээллийн санд барилга, хаяг дугаар бүртгүүлэх
- Нэгж талбар нэгтгэх, хуваах
- Газрын байршил өөрчлөх
- Газар эзэмшигч, ашиглагчийн оноосон нэр өөрчлөх
- Газрын эрхийн төрөл өөрчлөх
- Дүүргийн Засаг даргын захирамжийг Нийслэлийн Засаг даргын захирамж болгох
- Хамтран эзэмшигч, нэмэх, хасах
- Газрын талбайн хэлбэр өөрчлөх
- Газар өмчлөх эрхийг эзэмших эрхрүү шилжүүлэх
- Газар өмчлөх эрхийг гэр бүлийн нэг гишүүнд шилжүүлэх
- Төрөөс нөхөн олговортойгоор эргүүлэх авах
- Худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр газар өмчилж авах
www.egazar.gov.mn хуудаснаас дараах
лавлагаа, мэдээллүүдийг татаж авах боломжтой. Үүнд.
* Газар өмчилсөн эсэх лавлагаа
* Хамтран өмчилсөн эсэх лавлагаа
* Өмчилсөн газраа дуусгавар болгосон эсэх лавлагаа
* Өмчилсөн газрын татвараа төлсөн эсэх лавлагаа
* Газар өмчилж байсан эсэх лавлагаа
* Нэгж талбарын тодорхойлолт
* Барьцааны тодорхойлолт /Газраа барьцаалсан тохиолдолд/
* Тооцоо нийлсэн акт
* Кадастрын зураг
* Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ
* Газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ