“Хот байгуулалтын кадастр” гэж нутаг дэвсгэрийн ашиглалт, хүрээлэн буй орчны төлөв байдал, инженерийн шугам сүлжээний хангамжийн түвшин, барилга байгууламж, хүн амын амьдрах орчны чанарын тухай байр зүйн зураглал, мэдээллийн нэгдмэл санг хэлнэ.
Хот байгуулалтын кадастр нь хот байгуулалтын үйл ажиллагаа эрхлэх болон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл хийхэд зайлшгүй шаардлагатай мэдээлэл бүхий улсын сан юм. Хот байгуулалтын кадастрын цахим систем /www.urban.gov.mn/-ийг Газрын даргын 2020 оны А/137 дугаар тушаалаар 21 аймгийн хэмжээнд нэвтрүүлсэн.
Зураг 1. Хот байгуулалтын кадастрын цахим систем
Хот байгуулалтын кадастрын цахим систем /www.urban.gov.mn/-ийн олон нийтэд зориулсан НЭЭЛТТЭЙ МЭДЭЭЛЭЛ цэснээс иргэн, хуулийн этгээд цаг хугацаа, орон зайнаас үл хамааран барилга байгууламж, инженерийн болон нийгмийн дэд бүтэц, тохижилт, ногоон байгууламж, орон зайд суурилсан өгөгдөл мэдээллийг авах боломжтой болсон.
Зураг 2. Хот байгуулалтын кадастрын өгөгдөл мэдээлэл
Хот байгуулалтын кадастрын цахим систем /www.urban.gov.mn/-ээр
барилга барих хүсэлтээ гаргахаас эхлээд архитектур төлөвлөлтийн даалгавар,
барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, барилга байгууламжийг
ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гаргах зэрэг шат дараалсан үйл
ажиллагааг цахимжуулахаас гадна инженерийн шугам сүлжээ шинээр барих,
өргөтгөх ажлын үйл ажиллагааг цахимжуулж иргэн, хуулийн этгээд
шийдвэрлэлтийн явцыг харах, хянах боломжтой болсон.
Зураг 3. Хот байгуулалтын кадастрын цахим системд хандах схем
Улсын хэмжээнд 500,000 гаруй барилгын мэдээллийн санг үүсгэн газар болон үл хөдлөх, эд хөрөнгийн нэгдсэн системийг байгуулж, хэрэглээнд нэвтрүүлснээр гурав болон дөрвөн /3d, 4d/ хэмжээст кадастрын мэдээллийн нэгдсэн системийг байгуулах суурь бүрдэх юм.
Хот байгуулалтын кадастрын цахим системд бүртгэгдсэн барилга, байгууламж, инженерийн шугам сүлжээний мэдээлэл /2024 оны байдлаар/
Зураг 4. Хот байгуулалтын кадастрын цахим систем