Газрын кадастрын нэгдсэн цахим систем www.egazar.gov.mn хуудаснаас өөрийн газартай холбоотой 72 төрлийн мэдээллийг авах бөгөөд дараах өргөдлүүдийг цахимаар илгээх боломжтой.
Үндэсний ГЕОПОРТАЛ цахим систем нь байгууллага хоорондын уялдаа холбоог ханган, нэгдсэн стандартын дагуу орон зайн өгөгдлийг бүрдүүлж ашигласнаар төсвийн давхардал, мэдээллийн шинэлэг, баталгаатай байдал хангагдах юм.
Уг системийг 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, нийслэл, дүүргийн Газрын алба, 330 сумын Газрын даамлууд үйл ажиллагаандаа ашиглаж байгаа бөгөөд тус систем нь Байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтэц, Газрын кадастрын нэгдсэн мэдээллийн сан, Газрын үнэлгээний мэдээллийн сантай болон холбогдох бусад байгууллагын мэдээллийн сантай холбогдон ажиллах боломжийг бүрдүүлсэн.
“Хот байгуулалтын кадастр” гэж нутаг дэвсгэрийн ашиглалт, хүрээлэн буй орчны төлөв байдал, инженерийн шугам сүлжээний хангамжийн түвшин, барилга байгууламж, хүн амын амьдрах орчны чанарын тухай байр зүйн зураглал, мэдээллийн нэгдмэл санг хэлнэ.
Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавигдах нөхцөл, шаардлага