Шинэчлэгдсэн Egazar 2.0 гар утасны аппликейшн нэвтрэлт хэсэг, өнгө дизайн боловсонгуй болж, ашиглахад хялбар, ойлгомжтой болсон бөгөөд иргэд өөрийн газар дээр хүсэлт гаргах, шинээр газар эзэмших хүсэлт илгээх, Газрын кадастрын мэдээллийн системд бүртгэлтэй өргөдлийн хавсралт материалыг татаж авах гэх мэт үйлчилгээнүүдийг үзүүлдэг боллоо.