ТАНИЛЦУУЛГА

Төрийн албаны зөвлөлийн газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөл нь Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 532 дугаар тогтоолоор 7 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдан ажиллаж байна.

Тус зөвлөл нь Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэмд заасан төрийн албаны хүний нөөцийн удирдлагатай холбогдсон Төрийн албаны зөвлөлийн бүрэн эрхийг хэрэгжүүлж, төрийн үйлчилгээг үзүүлэх чиг үүрэг бүхий Төрийн албаны зөвлөлийн зохион байгуулалтын бүтцийн салбар нэгж юм.