Төсөв, санхүү

Эзэмшиж буй газрын мэдээлэл

Оюуны өмч

Байгууллагын эзэмшиж буй оюуны өмчийн мэдээлэл

# Бүтээлийн нэр Гэрчилгээ дугаар Эзэмшигч Төрөл Холбоос

Уг системийг 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, нийслэл, дүүргийн Газрын алба, 330 сумын Газрын даамлууд үйл ажиллагаандаа ашиглаж байгаа бөгөөд тус систем нь Байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтэц, Газрын кадастрын нэгдсэн мэдээллийн сан, Газрын үнэлгээний мэдээллийн сантай болон холбогдох бусад байгууллагын мэдээллийн сантай холбогдон ажиллах боломжийг бүрдүүлсэн.

2 ГАЗРЫН КАДАСТРЫН МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН ЛЭНД МЕНЕЖЕР ПРОГРАМ ХАНГАМЖ 10020 ГЗБГЗЗЕГ Оюуны өмч

Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуульд заасны дагуу Монгол улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд 5 жилд нэг удаа газрын байршил, хил зааг, тоо, хэмжээг тодорхойлж, тооллого явуулж, Газрын нэгдмэл сангийн цахим системийг байгуулж, түүнд орж буй өөрчлөлтөд тухай бүр хяналт тавин ажиллаж байна.

3 ГАЗРЫН НЭГДМЭЛ САНГИЙН ЦАХИМ СИСТЕМ 16044 ГЗБГЗЗЕГ Оюуны өмч

Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуульд заасны дагуу Монгол улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд 5 жилд нэг удаа газрын байршил, хил зааг, тоо, хэмжээг тодорхойлж, тооллого явуулж, Газрын нэгдмэл сангийн цахим системийг байгуулж, түүнд орж буй өөрчлөлтөд тухай бүр хяналт тавин ажиллаж байна.

4 ҮНДЭСНИЙ ОРОН ЗАЙН ӨГӨГДЛИЙН ДЭД БҮТЦИЙН ГЕОПОРТАЛ ЦАХИМ СИСТЕМ 16043 ГЗБГЗЗЕГ Оюуны өмч

Дэлхий нийтийн аж үйлдвэрийн 4-р хувьсгал, Монгол улсын цахим шилжилттэй холбоотой байрлалд суурилсан их өгөгдөл, орон зайн дэд бүтцийг байгуулах, цахим орчинд орон зайн мэдээллийг бүрдүүлэх, түгээх, төр болон хувийн хэвшил, иргэдийн хамтын ажиллагааг бий болгох, төрийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй явуулахад орон зайн цахим системийг байгуулах нэн шаардлага тулгарч байна.

5 ТӨРИЙН АРХИВЫН ЦАХИМ СИСТЕМ 15940 ГЗБГЗЗЕГ Оюуны өмч

Төрийн архив Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “16.2.Төрөлжсөн архив ашигт малтмал, геологи хайгуул, уул уурхай, газрын харилцаа, геодези, зураг зүй, байгаль орчин, ус цаг уур, улсын бүртгэлийн зэрэг тухайн салбар, хуулийн этгээдийн үйл ажиллагааны чиглэлээр хөмрөгийн зохион байгуулалт болон бүрдүүлэлт, хадгалалт, ашиглалт, тоо бүртгэлийн хувьд онцлог бүхий баримт бичгийг улсын хэмжээнд төвлөрүүлэн байнга хадгалах бөгөөд тухайн асуудлыг хариуцсан төрийн захиргааны байгууллагын бүтцэд ажиллана.” заасны дагуу үйл ажиллагаагаа явуулдаг.

6 ГЕОДЕЗИЙН СОЛБИЦОЛ ХООРОНД ХӨРВҮҮЛЭЛТИЙН GEOCALC СИСТЕМ 15932 ГЗБГЗЗЕГ Оюуны өмч

Монгол Улсад 1935 оноос геодезийн хэмжилт, зураглалд Пулково1942 солбицлын тогтолцоо, Крассовскийн референц эллипсоид, Балтийн тэнгисийн өндрийн тогтолцоо, том, дунд масштабын байр зүйн зураглалд “Гаусс Крюгер”-ын тусгагийг дунд масштабын байр зүйн зураг зохиоход хэрэглэж байсан.

7 САЛБАРЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ, МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРХ ОЛГОХ, ТЭДГЭЭРТ ХЯНАЛТ ТАВИХ СИСТЕМ 15923 ГЗБГЗЗЕГ Оюуны өмч

Уг системийн талаарх мэдээллийг https://gazar.gov.mn/system/license цахим хуудаснаас авна уу.

8 MONPOS СИСТЕМ 15933 ГЗБГЗЗЕГ Оюуны өмч

2020-2022 онд байнгын ажиллагаатай станцын хэрэглээг олон улсын жишигт хүргэх зорилгоор дотоодын боловсон хүчний мэдлэг чадварт суурилсан, монгол хэл дээр хөгжүүлсэн геодезийн статик хэмжилтийн үр дүнг 2005.01.01 эринд боловсруулах онлайн тэгшитгэн бодолтын системийг хөгжүүлэн /MonPOS/ хэрэглээнд нэвтрүүлсэн.

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:

Газар, хэлтэс: Санхүү, эдийн засгийн хэлтэс

Утас: (51) 267507