УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, түүнийг дагалдан батлагдсан журмуудын хэрэгжилт, дахин төлөвлөлтийн төслүүдийн хэрэгжилтийн явцын талаар оролцогч талуудтай санал солилцох уулзалтын ээлжит арга хэмжээг 2023 оны 3 сарын 14-ний өдөр БХБЯ болон хууль, журмуудын хэрэгжилтийн үг дагаварт үнэлгээ өгөх судалгааны баг “АРХЭСЭС” ХХК-тай хамтран зохион байгууллаа.
Үдээс өмнө цахим болон танхимын хосолсон уулзалтад Хот суурин газрыг дахин хөгжүүлэх төслүүдийн “Хяналтын хороо”, нийслэл, дүүрэг, орон нутгийн захиргааны байгууллагын нийт 45 төлөөлөл, үдээс хойш танхимын уулзалтад Хот суурин газрыг дахин хөгжүүлэх төслүүдийн “иргэдийн төлөөллийн байгууллага”-ын 31 төлөөлөл оролцож төслийг хэрэгжүүлэхэд үүсэж байгаа хүндрэл, бэрхшээлтэй асуудал, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх, эрх зүйн орчныг сайжруулах талаар ярилцаж, санал солилцлоо.
Архэсэс ХХК / Arkheses LLC | Миний хот - miniihot.com
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү