21 АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН НУУЦЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь Газрын кадастрын мэдээллийн системд нэмэлт хөгжүүлэлтийг гүйцэтгэж орон нутгийн нууцын асуудал хариуцсан албан хаагчид ажиллах “нууцын давхарга”-ыг хэрэглээнд нэвтрүүлэв. Энэхүү давхаргад хэрхэн ажиллах, бүртгэлтэй мэдээллийг тулган, шалгах болон тус давхаргад хандах эрхийн талаар сургалтыг зохион байгууллаа. Орон нутгийн нууцын асуудал хариуцсан албан хаагчдыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын тушаалаар томилдог бөгөөд хууль, эрх зүйн хүрээнд тус давхаргатай ажиллах юм.
Сургалтыг тус газрын Кадастрын хэлтэс, Газар зохион байгуулалтын хэлтэс, Архив, мэдээллийн төвийн нууцын асуудал хариуцсан албан хаагчид хамтран зохион байгуулсан бөгөөд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар чиглэл хүргүүлэн ажиллаа.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү