21 АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР, НИЙСЛЭЛИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБАНЫ ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН СУРГАЛТ
21 аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн сургалт, семинар өнөөдөр эхэллээ.
2020 оны 01 дүгээр сарын 15-24-ний өдрүүдэд зохион байгуулагдах сургалт, семинараар “Байр зүйн тоон зураг, инженерийн дэд бүтцийн мэдээллийн санг хөтлөх, 1:1000-ны масштабтай байр зүйн зургийг MNS 6207:2017 стандартын хэлбэрт шилжүүлэх ажлын мэргэжил арга зүйгээр хангах”-аас гадна мэргэжилтнүүд өөрийн аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах Геодезийн байнгын цэг, тэмдэгтийн цахим мэдээллийн санг бүрдүүлнэ.
Мэргэжилтнүүд харьяа аймаг, сумын хаягийн зураг, мэдээллийн сангийн өгөгдлийг нягтлан шалгаж, засварлана.
Ингэснээр Монгол улсын нутаг дэвсгэр дээр суурилуулсан 20000 гаруй геодезийн байнгын цэг, тэмдэгтийн мэдээлэл, бүх аймаг, сум, томоохон суурингийн төвийн 1:1000-ны масштабтай байр зүйн тоон зураг, инженерийн дэд бүтцийн мэдээллийг Үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийн геопорталаар дамжуулан хэрэглэгчдэд хүргэх боломж бүрдэх юм.
Мөн хаягийн зураг, мэдээллийг газрын кадастрын мэдээллээр баталгаажуулан Хаягийн нэгдсэн системийн суурь мэдээлэл болгон ашиглана.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү