АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨНД САНАЛ ӨГӨХ

Иргэн та E-ГАЗАР аппликейшн ашиглан дараах зааврын дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд саналаа өгөх боломжтой.

Газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, өмчлүүлэх, ашиглуулах, газрыг нөхөн сэргээх хамгаалах, инженер нийгмийн дэд бүтэц байгуулах гэх мэт асуудлыг шийдвэрлэхэд хамгаас чухал нөлөөтэй байдаг тул та аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд саналаа идэвхтэй өгөөрэй.