АЙМАГ СУМДЫН АЛБАН ХААГЧДЫН АЖЛЫН ОРЧИН НӨХЦӨЛИЙГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛГООР ШИНЭЭР САНДАЛ ШИРЭЭ, АРХИВЫН БИЧИГ БАРИМТ ХАДАГЛАХ ШҮҮГЭЭ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

ГЗБГЗЗЕГ-аас 2025 оныг “Иргэдийн итгэлийг хүлээсэн жил” болгон зарласантай холбоотой 21 аймгийн ГХБХБГ-ын Газрын даамлуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор бодит хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, судалгаанд үндэслэн тоног төхөөрөмж, тавилга, багаж, техник хэрэгслээр хангах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.

2025 оны 5 дугаар сард 20 аймгийн 161 сумдад 108 ширхэг иж бүрэн компьютер, 30 ширхэг 3 үйлдэлт принтер, 26 ширхэг сканерыг хүлээлгэн өгч, даамлууд маань ажил албандаа ашиглаж байна.
Өнөөдөр 20 аймгийн 163 сумдын даамлуудад 2008 оноос хойш шинэчлэгдээгүй ашиглаж байгаа хөрөнгийг 100 хувь шинэчлэж, 130 ширхэг архивын баримт материал хадгалах төмөр шүүгээ, 37 ширхэг оффис ширээ, 57 ширхэг сандлыг хүлээлгэн өгч байна.


Эдгээр тавилга нь ISO 900:2015, ISO 14001:2015, ISO 45001:2018 чанар стандартын гэрчилгээтэй, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүнүүд болно. /Актанд гэрчилгээг хавсаргав/
Цаашид энэ ондоо үлдсэн сумдын даамлуудад 99 иж бүрэн компьютер, 10 ширхэг 3 үйлдэлт принтер, 8 ширхэг сканерыг хүлээлгэн өгч, шинэчлэхээр ажиллаж байна.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү