АЛБАН ЁСНЫ ГАЗАР ЗҮЙН НЭРИЙГ ХОЙЧ ҮЕДЭЭ ӨВЛҮҮЛЭН ҮЛДЭЭЕ

Сүүлийн үед иргэд нийгмийн цахим сүлжээнд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутагт орших “Жаргалант" голын нэрийг “Жарганат”, "Жаргант" гэж буруу нэрлэх явдал ихээхэн тохиолдох боллоо.
Монгол Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тогтоолоор тус голын нэрийг “Жаргалант гол” гэж батлагдсан тул албан ёсны газар зүйн нэрээр нэрлэн хойч үедээ өвлүүлэн үлдээцгээе.