БҮГД НАЙРАМДАХ АЗЕРБАЙЖАН УЛСЫН САНСРЫН АГЕНТЛАГ /АЗЕРКОСМОС/-ТАЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
ГЗБГЗЗЕГ-ын дарга А.Энхманлай нь Бүгд Найрамдах Азербайжан улсын Сансрын агентлагийн төлөөлөгч Ислам Исмайловыг хүлээн авч уулзан, Азеркосмос байгууллагатай харилцан ойлголцлын Санамж бичиг шинэчлэн байгууллаа.
Сансрын зургийг байр зүйн зураг зохиох, шинэчлэх, газрын мониторингийн үйл ажиллагаанд ашиглахаас гадна төрийн бусад байгууллагын үйл ажиллагаанд ашиглах боломжтой юм.
Азеркосмос байгууллага нь 40 см нарийвчлалтай зураг авах боломжтой хиймэл дагуулыг удахгүй хөөргөхөөр ажиллаж байгаа бөгөөд Спот 6, Спот 7 хиймэл дагуулын зургийг Азербайжан улсын Газар тариалан эрхлэх сангийн болон уул уурхайн хяналтад өргөнөөр ашиглуулдаг байна.
Евразийн орон зайн өгөгдлийн дэд бүтцийн 10 дугаар хуралд Азербайжан улсын нэг төлөөлөгч оролцохоор хүрэлцэн ирсэн байна.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү