БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ҮНДЭСНИЙ КАДАСТРЫН АГЕНТЛАГ /NCA/-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА



Тус уулзалтын үеэр Бүгд Найрамдах Беларусь улсын Үндэсний кадастрын агентлаг нь өөрийн хэрэгжүүлж буй үйл ажиллагааг танилцуулав. Беларусь улсын Төрийн өмчийн хороонд харьяалагддаг Үндэсний кадастрын агентлаг нь 1998 онд байгуулагдаж байсан бол 2024 онд төв байгууллагадаа 200 гаруй, 125 салбар нэгжүүддээ 4000 гаруй албан хаагчтай болж өргөжин тэлж Газрын кадастрын мэдээллийн системийг байгуулан өдөр тутам бодит агшинд шинэчлэгдэж, орон зайн өгөгдөл мэдээллүүдийг төрийн олон байгууллагын үйл ажиллагаанд ашиглуулахаас гадна, олон нийтэд үнэ төлбөргүй нээлттэй хүргэдэг байна.


Газрын масс үнэлгээг 4 жил тутам улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж үл хөдлөх хөрөнгийн татварын хэмжээг тогтоодог байна.
Бүгд Найрамдах Беларусь улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хаягжуулалтын мэдээллийн системийг геокодод суурилан хөгжүүлж газар, барилга, орон сууц зэрэг үл хөдлөх хөрөнгийг хаягжуулахаас гадна шугаман байгууламжуудыг хаягжуулсан байна. Хаягийн мэдээллийн санд сар тутам 60000 орчим мэдээлэл шинэчлэгдэн бүртгэгддэг байна.

Бүгд Найрамдах Беларусь улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Үндэсний хэмжээний Мэдээлэл, технологийн газрыг Үндэсний кадастрын агентлагийн дотор 50 хүнтэй нэгж болгон байгуулж төрийн бүх байгууллагын мэдээллийн сан, системийг хөгжүүлэх ажлыг хариуцуулан ажиллуулж байна.
Хоёр байгууллагын дарга нар харилцан туршлага судалж, хамтын ажиллагааны хүрээг тогтоон цаашид хамтран ажиллахаар санал нэгдлээ.
Евразийн орон зайн өгөгдлийн дэд бүтцийн 10 дугаар хуралд Бүгд Найрамдах Беларусь улсаас 3 төлөөлөгч оролцохоор хүрэлцэн ирээд байна.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү