“БАЙР ЗҮЙН БОЛОН ДЭВСГЭР ЗУРАГЛАЛЫН АЖИЛ” БНбД 11-106-25 ШИНЭЧЛЭГДЭН БАТЛАГДЛАА
Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар “1:500, 1:1000, 1:2000: 1:5000-ны масштабтай байр зүйн зураглалын ажил” БД 11-106-08-ийг шинэчлэн боловсруулж, “Байр зүйн болон дэвсгэр зураглалын ажил” БНбД 11-106-25-ийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 244 дүгээр тушаалаар баталлаа.
Уг дүрэм нь ХЗДХЯ-ны 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд (дугаар 7429) бүртгэгдлээ.
Байр зүйн болон дэвсгэр зураглалын ажил нь газрын гадаргуу түүний дээр, доорх, агаарын орчинд байгаа байр зүйн бүх төрлийн элементүүдийг зураглахтай холбогдсон цогц үйл ажиллагаа юм.
Энэхүү БНбД-ийг 1:100, 1:200, 1:500, 1:1000, 1:2000, 1:5000-ны масштабтай байр зүйн болон дэвсгэр зураглалын ажил гүйцэтгэх, түүнийг захиалагч байгууллага дагаж мөрдөнө. Энэхүү БНбД-ээр зураглалын техникийн үндсэн шаардлага, норм нормативын хэм хэмжээг тодорхойлно.
Байр зүйн болон дэвсгэр зураглалын ажлын тайлан, үр дүнг геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд хүлээлгэн өгнө.
Энэхүү дүрэм батлагдсанаар “1:500, 1:1000, 1:2000: 1:5000-ны масштабтай байр зүйн зураглалын ажил” БД 11-106-08 дүрэм нь хүчингүй болсныг мэдэгдэж байна.
Геодези, зураг зүйн ажлын тайлан, үр дүнг 2026 оноос эхлэн Захиалгат ажлын цахим системээр хүлээн авах болно.
Батлагдсан дүрмийг дараах холбоосоор татаж авч, үйл ажиллагаандаа ашиглана уу. https://gazar.gov.mn/transpa.../legal-framework/post/3658768
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү