"BARILGA EXPO 2024" ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГТ ОРОЛЦЛОО

Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 98 жилийн ойн баярыг тохиолдуулан “Build smart …” уриа дор 2024 оны 9 дүгээр сарын 6-наас 8-ны өдрүүдэд “Буянт - Ухаа ордон”-д зохион байгуулагдаж буй 36 дахь удаагийн "BARILGA EXPO" барилгын үзэсгэлэн яармагт дэмжигч байгууллагаар оролцож байна.
Энэхүү арга хэмжээний эхний өдрийн илтгэлд тус газраас “Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем” болон хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, газар олголт, барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл зэрэг үйл ажиллагааг цахимжуулсан талаар мэдээлэл өгч оролцлоо.