“БАРИЛГЫН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН”-Д ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗРЫН ОРЛОГЧ ДАРГА А.БАТБАЯР ИЛТГЭЛ ТАВИЛАА

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн” 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулагдаж байна. Уг зөвлөгөөнд барилгын салбарын 600 гаруй төлөөлөл оролцож, салбарын бодлого, хөгжлийн чиг хандлага, хөрөнгө оруулалт, мэргэжилтэй ажилчдын эрэлт хэрэгцээ, хэрэгжиж буй төсөл хөтөлбөр зэрэг өргөн сэдвийн хүрээнд зөвлөлдөж байна.

Уг зөвлөгөөнөөр ГЗБГЗЗГ-ын орлогч дарга А.Батбаяр “Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хот байгуулалтын кадастрын чиглэлээр хийж байгаа ажлын явц”-ын талаар танилцууллаа.

Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг тодотгох ажлыг 2018 онд боловсруулж дууссан бөгөөд Газрын шинэтгэлийн Үндэсний хорооны анхдугаар хуралдаанаар төслийг хэлэлцүүлэн дэмжигдэж улмаар Засгийн газрын 2018 оны 12 сарын 19-ний өдрийн 384 дугаар тогтоолоор Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө шинэчлэн батлагдсан.