БАРУУН БҮСИЙН ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ САЛБАРЫН АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар болон Дэ Нэйче Консерванси Монгол дахь төлөөлөгчийн газар /TNC/-тай хамтран “Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем”-д газрыг улсын тусгай хэрэгцээнд авах үйл ажиллагааг цахимжуулж, хөгжүүлэлт хийсэн бөгөөд энэхүү ажлын үр дүн болон цахим системийн бусад хөгжүүлэлтийн талаар “Баруун бүс”-ийн албан хаагчдыг чадавхижуулах сургалтыг Увс аймгийн Улаангом суманд 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс 2 дугаар сарын 1-ний өдрийн хооронд зохион байгууллалаа.
Уг сургалтад баруун бүсийн Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд, Завхан аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын газар зохион байгуулалт төлөвлөлт, газрын мониторинг, кадастр хариуцсан мэргэжилтнүүд, сумдын газрын даамал болон газар, геодезийн улсын байцаагч нарын 40 гаруй албан хаагчид хамрагдлаа.
Сургалтад оролцогчдод Газрын харилцаа, геодези, зураг зүйн салбарын 2023 онд хийсэн болон 2024 хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон ажлууд, Газрын тухай хууль бусад хууль, тогтоомжид орсон нэмэлт өөрчлөлт, төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх талаар мэдээлэл өгч, албан хаагчдын дунд ажил, мэргэжлийн ур чадварыг сорьсон илтгэлийн уралдааныг зохион байгууллалаа. Илтгэлийн уралдаанд Тэргүүн байрыг “Уул уурхайн зориулалттай газар олголт” сэдвээр Говь-Алтай аймгийн ГХБХБГ-ын кадастрын мэргэжилтэн Ш.Батчимэг, дэд байрыг “Улсын тусгай хамгаалалттай газар, өнөөгийн төлөв байдал” сэдвээр Говь-Алтай аймгийн Халиун сумын Газрын даамал Г.Пүрэвнохой, Гутгаар байрыг “Бэлчээр дэх тулгамдаж буй газрын харилцааны асуудал” сэдвээр Завхан аймгийн Тэлмэн сумын Газрын даамал Д.Отгонбаяр нар шалгарч, үнэ бүхий дурсгалын зүйлсээр шагнагдлаа.
Цаашид "Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил"-тэй холбогдуулан тус газраас орон нутагт хийгдэх арга хэмжээ, сургалтыг бүсчлэн, цогц байдлаар зохион байгуулах юм.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү