БЭЛЧЭЭРИЙН ГАЗРЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ ФОТОМОНИТОРИНГИЙН АРГААР ҮНЭЛЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн бэлчээрийн газрын өөрчлөлийг фотомониторингийн аргаар үнэлэх, хээрийн судалгааны цуглуулсан мэдээллийг Sample point программаар боловсруулан веб системд оруулах сургалтыг Нийслэлийн газар зохион байгуулалтын алба болон Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх, Багахангай, Багануур дүүргийн газар зохион байгуулалтын албаны асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд зохион байгууллаа.

Зураг 1. Sample point программаар ургамлын зураг боловсруулж

буй байдал.

Зураг 2. Нийслэлийн бэлчээрийн мониторингийн 18 цэгийн мэдээллийг

 веб системд оруулж буй байдал

Энэхүү сургалтын хүрээнд бэлчээрийн фотомониторингийн хээрийн судалгааны зургийг “Sample Point программ дээр боловсруулах, бэлчээрийн ургамлыг аж ахуйн бүлгийн түвшинд таних чадварыг эзэмшүүлэх, 2019 оноос хэрэглээнд орж байгаа веб системд тоон мэдээллийг оруулах, өөрсдийн мэдээг тус веб системээр дамжуулан серверт хадгалах, бэлчээрийн төлөв байдал өөрчлөлтийн загвар ашиглан үнэлгээ өгөх, үр дүнг тайлан болгон бичих зэрэг чадваруудыг эзэмшүүлэх зорилготой юм.