БИД ИРГЭДЭЭ СОНСОЖ ШИЙДНЭ АЯН ОРОН ДАЯАР ЭХЭЛЛЭЭ
Төрийн албаны зөвлөлийн даргын 2025 оны 15 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Төрийн албаны зөвлөлийн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлөөс "Шинэтгэлээр түүчээлсэн салбар зөвлөл" аяныг 3 сарын хугацаанд зохион байгуулж байна.
Төрийн албан хаагчдын сахилга, хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх, бүтээлч санал санаачилгыг дэмжих, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, чадавхижуулах, хариуцлагатай, хүртээмжтэй төрийн албыг төлөвшүүлэхэд чиглэсэн ажлуудыг зохион байгуулж эхлээд байна.
“Бид иргэдээ сонсож, шийднэ” аяны хүрээнд иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх, иргэдийн санал хүсэлтийг дараах эх сурвалжуудаар хүлээн авч, мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэж байна.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү