БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ДЭД САЙД КИМ МИН ЖЭ “МОНГОЛ УЛСЫН ХАЯГИЙН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙГ ШИНЭЧЛЭХ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА




Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын сайд И Сан Мин-тэй 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр “Цахим Засгийн газар хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах тухай” санамж бичиг байгуулж байсан.

Мөн Монгол Улсын Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас БНСУ-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яам, Газар, геоматик /LX/-ийн корпорацитай “Монгол Улсын хаягийн мэдээллийн системийг шинэчлэх” төсөл хэрэгжүүлэх зорилгоор хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан билээ.

Энэ удаагийн айлчлалаар дээрх санамж бичгийн дагуу “Монгол улсын хаягийн мэдээллийн системийг шинэчлэх” төслийг тус улсын КОЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэйгээр 2026 оноос эхлэн дөрвөн жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр баталсан болохыг албан ёсоор мэдэгдэж, уг төсөлтэй холбоотой хоёр талын хамтын ажиллагааг улам бэхжүүлж ажиллах талаар санал солилцлоо.

“Монгол улсын хаягийн мэдээллийн системийг шинэчлэх” төслийг хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрэх юм. Үүнд:






Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү