ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын харьяа 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын нийт албан хаагчдад шинээр батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”, “Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн мэдээллийн системийн үйл ажиллагааны журам”-ыг хэрэгжүүлэх, Хаягийн мэдээллийн систем болон Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн үйл ажиллагааны талаар ойлголтыг нэмэгдүүлэх, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх сургалтыг зохион байгууллаа.

Мөн тус сургалтыг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны албан хаагчдад зохион байгуулах юм.