ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийн бүрэлдэхүүн хэсэг болох 7 дэд системийн 3 систем нь газрын үнэлгээ, төлбөр татварын цахим систем болон газрын биржийн цахим систем байдаг.
Энэ онд Монгол Улсад газрын харилцааны мэргэжлийн байгууллага үүсэж хөгжсөний 70 жилийн ой тохиож байгаа. Энэхүү ойн хүрээнд бид бүхэн 70 бүтээлч ажлыг хэрэгжүүлэхээр баталсан бөгөөд цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд цахим системүүдийн найдвартай, хэвийн үйл ажиллагааг хангах, сервис үйлчилгээг сайжруулах зорилгоор Газрын үнэлгээ болон газрын төлбөр, татварын цахим систем, Газрын биржийн цахим системийн хөгжүүлэлтийн ажлыг гүйцэтгэн 21 аймгийн газрын төлбөр болон бирж хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг 2024 оны 10 дугаар сарын 2-4-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү