ДҮРМИЙН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын Сайдын 2011 оны 226 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах, зөвшөөрөлцөх, экспертиз хийх дүрэм”-ийг өнөөгийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт оруулах ажиллагаа хийгдэж байна.
Уг дүрмийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй тус чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, хуулийн этгээд та бүхэн танилцаж, саналаа 2022 оны 10 дугаар сарын 15-ны дотор тус газрын Хот байгуулалтын хэлтэс /мэргэжилтэн О.Чинбаяр, Chinbayar.o@gazar.gov.mn/-т цахим шуудан, албан бичгээр болон утсаар өгч болох тул идэвхтэй оролцохыг хүсч байна.
Утас: 70003959
Хавсралт файл:
- “Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах, зөвшөөрөлцөх, экспертиз хийх дүрэм”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тушаалын төсөл;
- Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 226 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах, зөвшөөрөлцөх, экспертиз хийх дүрэм”.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү