ДАРААХ ТАВАН АЙМАГТ СУЛ ОРОН ТОО НӨХӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА

Төрийн албаны зөвлөлийн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлөөс зохион байгуулах Архангай, Хэнтий, Сэлэнгэ, Дархан-Уул, Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Удирдах, гүйцэтгэх сул орон тоо нөхөх сонгон шалгаруулалтын зарыг 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 06 дугаар сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд Төрийн албаны зөвлөлийн шалгалтын цахим систем https://hh.csc.gov.mn, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын https://www.gazar.gov.mn цахим хуудсуудад олон нийтэд нээлттэйгээр байршуулаад байна.
Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдсан боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагыг хангасан, зарлагдсан албан тушаалд ажиллахыг хүссэн иргэн дараах албан тушаалын сонгон шалгаруулалтад бүртгүүлэх боломжтой.