“ДЭЛХИЙН НАВИГАЦИЙН ХИЙМЭЛ ДАГУУЛЫН СИСТЕМИЙН ХЭРЭГЛЭЭ” ОЛОН УЛСЫН ХУРАЛ БОЛЖ БАЙНА

Дэлхийн навигацийн хиймэл дагуулын систем (GNSS)-ийн хэрэглээ олон улсын хурал Филиппин улсын Манила хотод зохион байгуулагдаж байна. Энэхүү хурлыг НҮБ-ын Сансар Судлалын Алба (UNOOSA-The United Nations Office for Outer Space Affairs), Филиппин улсын Үндэсний зураглал болон нөөцийн мэдээллийн газар (NAMRIA-The National Mapping and Resource Information Authority) болон Филиппин улсын Сансрын агентлаг (PhilSA-The Philippine Space Agency) хамтран зохион байгуулж, дэлхийн 24 орны 50 орчим төлөөлөгчид оролцож байна.
Энэ удаагийн сэдвийг GNSS-ийн дэлхий нийтийн хэрэглээний хөгжүүлэлт, шинэчлэлт, тулгамдаж буй асуудал хэмээн тодорхойлсон байна.
Тус хуралд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Д.Ундармаа оролцож “Монгол Улсын геодезийн сүлжээ” сэдвээр илтгэл танилцууллаа.
ОХУ ГЛОНАСС, БНХАУ БЭЙДО, Европын холбоо ГАЛИЛЕО, Япон улс КВАЗИ-ЗЕНИТ (QZSS) хиймэл дагуулын системийн шинэчлэлт, хөгжүүлэлт, аврах ажиллагааны хэрэглээ, хатуу хог хаягдал, соёлын биет өвийн зураглал, агаарын болон далайн GNSS-ийн хэрэглээний хөгжүүлэлтийг хөнгөвчлөх зэрэг асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн үүрэгтэй ажиллаж байгаа талаараа танилцуулж, хэлэлцүүллээ.
Харин дэлхийн бусад орнууд сансрын навигацийн хиймэл дагуул дээр суурилан, мэдээллийг хурдан шуурхай боловсруулах, хэрэглэх тал дээр ихээхэн анхаарал хандуулж байна.