ЭМГЭНЭЛ
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын ахмад ажилтан Барамсайн Өлзий 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр таалал төгслөө.
Б.Өлзий нь 1945 онд Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн. Санхүү, эдийн засгийн техникум, МУИС-д суралцаж санхүүч, эдийн засагч мэргэжил эзэмшсэн.
1966-1976 онд Улаанбаатар хотын орон сууц, барилга засварын нэгдсэн конторт нягтлан бодогч, 1976-2002 онд Улсын геодези, зураг зүйн газарт Ерөнхий нягтлан бодогч, Санхүү тайлан бүртгэлийн газарт Санхүүгийн хэлтсийн даргаар тус тус ажиллаж байсан.
Улсын геодези, зураг зүйн газарт ажиллаж байхдаа геодези, зураг зүйн үйл ажиллаганы онцлогоос хамааралтай технологийн шат дамжлагад хөтлөгдөх 125 төрлийн анхан шатны баримтыг хамтран боловсруулж Сангийн яам, статистикийн газраар батлуулан ажилд мөрдүүлж байсан. Мөн 1993 оноос Finance 1.0 санхүүгийн програм ашиглан журнал, ордероор санхүүгийн бүртгэлийг автоматжуулж, 1997 онд Пирамид 4.0 програм ашиглан нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг байгууллагадаа нэвтрүүлж байсан юм.
Төр, засгаас түүний геодези, зураг зүйн салбарт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж Тэргүүний барилгачин, Санхүү-банкны тэргүүний ажилтан, Газрын харилцааны тэргүүний ажилтан, Шилдэг санхүүч, төрийн дээд шагнал Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнаж байсан юм.
Талийгаачийн мэргэжлийн ур чадвар, шударга зарчим, төлөв даруу зан чанар мөнхөд дурсагдах болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү