ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ ШАЛГАРУУЛАЛТЫН ДҮН ГАРЛАА
БХБЯ, ГЗБГЗЗГ, МГФЗЗХ-ноос Монгол Улсад геодези зураг зүйн салбар үүсч хөгжсөний 90, эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байгуулагдсаны 50 жилийн ойд зориулан цэцэрлэгийн хүүхэд, сурагчдын дунд газрын зураг, газар зүйн мэдлэгээ сорих, газрын зургийн ач холбогдлыг ойлгуулах, газрын зураг, газар зүйн мэдлэгээ зургийн аргаар илэрхийлэх боломжийг олгох зорилготой гар зургийн уралдааныг 2020 оны 9 дүгээр сарын 18-аас 11 дүгээр сарын 1-ний хооронд зохион байгууллаа.
Гар зургийн уралдаанд хүүхэд, сурагчид идэвх, санаачлагатай оролцож Улсын хэмжээнд нийслэл хот, 21 аймгаас нийт 165 бүтээл ирсэн байна.
Уралдааны нэгдсэн шалгаруулалтанд цэцэрлэгийн насны ангилалд 55, ерөнхий боловсролын сургуулийн 1-5 ангийн насны ангилалд 48, ерөнхий боловсролын сургуулийн дунд болон ахлах ангийн насны ангилалд 62 бүтээл оролцсоноос дараах бүтээлүүд байр эзэллээ.
Ерөнхий боловсролын сургуулийн дунд болон ахлах анги
1 дүгээр байр
- Хэнтий аймгийн Хэрлэн сумын ерөнхий боловсролын “Тэмүүжин цогцолбор” сургуулийн 8б ангийн сурагч Б.Мөнхтэмүүлэн,
Бүтээлийн нэр: “Газрын зураг миний амьдралд”
2 дугаар байр
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ерөнхий боловсролын сургуулийн 12в ангийн сурагч Э.Цолмонбаяр,
Бүтээлийн нэр: “Газрын зураг миний амьдралд”
3 дугаар байр
- Нийслэлийн ерөнхий боловсролын 45 дугаар сургуулийн 11а ангийн сурагч С.Аззаяа,
Бүтээлийн нэр: “Газрын зураг миний амьдралд”
Тусгай байр
- Дорноговь аймгийн Мандах сумын ерөнхий боловсролын сургуулийн 9а ангийн сурагч Э.Оюумаа,
Бүтээлийн нэр: “Газрын зураг миний амьдралд”
- Дархан-Уул аймгийн Дархан сумын ерөнхий боловсролын “Дархан-Эмпати” сургуулийн 12с ангийн сурагч Б.Номин-Эрдэнэ,
Бүтээлийн нэр: “Газрын зураг миний амьдралд”
- Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын ерөнхий боловсролын сургуулийн 10б ангийн сурагч Б.Мөнгөншагай,
Бүтээлийн нэр: “Газрын зураг миний амьдралд”
- Хэнтий аймгийн Хэрлэн сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн 11в ангийн сурагч Г.Мөнхгэрэл,
Бүтээлийн нэр: “Газрын зураг миний амьдралд”
Ерөнхий боловсролын сургуулийн бага анги буюу 1-5 дугаар анги
1 дүгээр байр
- Нийслэлийн ерөнхий боловсролын “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийн 2-14 ангийн сурагч Н.Амина,
Бүтээлийн нэр: “Миний гэр, сургууль газрын зураг дээр”
2 дугаар байр
- Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ерөнхий боловсролын “Тэмүүлэл-Эрдэм” сургуулийн 3б ангийн сурагч Ууганжаргал,
Бүтээлийн нэр: “Миний гэр газрын зураг дээр”
3 дугаар байр
- Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ерөнхий боловсролын “Мэргэд” сургуулийн сурагч Д.Марал,
Бүтээлийн нэр: “Миний гэр, сургууль газрын зураг дээр”
Тусгай байр
- Нийслэлийн ерөнхий боловсролын “Оюунлаг” сургуулийн 5а ангийн сурагч Э.Баярмишээлт,
Бүтээлийн нэр “Миний гэр газрын зураг дээр”
- Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 2а ангийн сурагч Б.Энэрэл,
Бүтээлийн нэр: “Миний гэр газрын зураг дээр”
- Нийслэлийн ерөнхий боловсролын 102 дугаар сургуулийн 4в ангийн сурагч Б.Өлзий-Учрал,
Бүтээлийн нэр: “Миний гэр газрын зураг дээр”
- Нийслэлийн ерөнхий боловсролын 141 дүгээр сургуулийн 3д ангийн сурагч Д.Хөгжил,
Бүтээлийн нэр: “Миний сургууль газрын зураг дээр”
Цэцэрлэгийн нас
1 дүгээр байр
- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 3 дугаар цэцэрлэгийн бэлтгэл бүлэг Б.Итгэл,
Бүтээлийн нэр: “Миний гэр газрын зураг дээр”,
“Миний цэцэрлэг газрын зураг дээр”
2 дугаар байр
- Дундговь аймгийн Сайнцагаан сумын 4-р цэцэрлэгийн “Бэлтгэл” бүлэг М.Болор-Эрдэнэ,
Бүтээлийн нэр: “Миний цэцэрлэг газрын зураг дээр”
3 дугаар байр
- Дорноговь аймгийн Сайншанд сумын 9 дүгээр цэцэрлэгийн бэлтгэл бүлэг, Д.Монголжингоо,
Бүтээлийн нэр: “Миний гэр газрын зураг дээр”,
Тусгай байр
- Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр цэцэрлэг Б.Энх-Үйлс,
Бүтээлийн нэр: “Миний гэр газрын зураг дээр”
- Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын цэцэрлэгийн бэлтгэл бүлэг, Б.Норовчэнбоо
Бүтээлийн нэр: “Миний цэцэрлэг газрын зураг дээр”
- Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар цэцэрлэгийн бэлтгэл “Б” бүлэг, Б.Төгс-Эрдэнэ,
Бүтээлийн нэр: “Миний цэцэрлэг газрын зураг дээр”
- Дундговь аймгийн 4 дүгээр цэцэрлэгийн бэлтгэл “Б” бүлэг Ж.Хүслэн,
Бүтээлийн нэр: “Миний цэцэрлэг газрын зураг дээр”
УРАЛДААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОЖ, БҮТЭЭЛ ИРҮҮЛСЭН БҮХ ХҮҮХЭД, СУРАГЧИДДАА ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭЕ.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү