ГАЗАР ЗҮЙН НЭРИЙН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Газар зүйн нэрийн зөвлөлийн 2025 оны 3 дугаар хурал өнөөдөр зохион байгуулагдлаа.
Энэхүү хурлаар дараах 4 асуудлыг танилцуулж, хэлэлцүүллээ. Үүнд:
🌎 Газар зүйн нэрийн зөвлөлийг шинэчлэн байгуулсан ГЗБГЗЗЕГ-ын даргын 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/337 дугаар тушаал;
🌎 Газар зүйн нэрийн чиглэлээр 2025 оны 3 дугаар улиралд ГЗБГЗЗЕГ, 21 аймаг болон нийслэлийн хэмжээнд хийсэн ажлын мэдээлэл;
🌎 2024 онд орон нутгийн төсвөөр гүйцэтгэсэн Төв аймгийн Баян, Баянчандмань, Батсүмбэр сумын газар зүйн нэрийн тодруулалт, мэдээллийн сан бүрдүүлэх ажлын үр дүн;
🌎 2024 онд орон нутгийн төсвөөр гүйцэтгэсэн Өмнөговь аймгийн Баяндалай, Булган, Гурвантэс, Ноён, Сэврэй сумын газар зүйн нэрийн тодруулалт, мэдээллийн сан бүрдүүлэх ажлын үр дүн.
2025 оны байдлаар орон нутгийн төсвөөр 16 аймгийн 135 сум, нийслэлийн 6 дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хамаарах “Газар зүйн нэрийн тодруулалт, мэдээллийн сан бүрдүүлэх ажил”-ыг гүйцэтгэж байгаа бөгөөд улсын хэмжээнд ажлын явц 41.9 хувьтай байна.
Газар зүйн нэрийн зөвлөлөөс цаашид нэрийн тодруулалтын ажлын явцад байнгын хяналт тавьж, үр дүнг батлагдсан Ажлын даалгаврын дагуу шалгаж, хүлээн авахыг “Газар зүйн нэрийн тодруулалт, мэдээллийн сан бүрдүүлэх” ажил хийгдэж буй нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын алба, аймгийн ГХБХБГ, газрын даамлуудад мэдэгдэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг хариуцсан нэгж, албан хаагчдад үүрэг болгов.
Мөн Төв аймгийн Баян, Баянчандмань, Батсүмбэр сумын, Өмнөговь аймгийн Баяндалай, Булган, Гурвантэс, Ноён, Сэврэй сумын газар зүйн нэрийн тодруулалт, тэмдээллийн сан бүрдүүлэх ажлын тайланг холбогдох байгууллагад хүргүүлж санал авах, саналын дагуу засварыг хийж тайлан, үр дүнг геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд зохих журмын дагуу хүлээлгэн өгөхийг дээрх ажлын гүйцэтгэгч “Инженер геодези” ХХК-д даалгалаа.