ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

НҮБ-ын Хүүхдийн сангаас хэрэгжүүлж буй Монгол Улсын Эрүүл мэндийн мэдээллийн санг орон зайд суурилан хөгжүүлэх төслийн хүрээнд тус сангийн төлөөлөгч ноён Эваристэ Коуасси Комлан болон холбогдох албаны хүмүүс ГЗБГЗЗЕГ-ын үйл ажиллагаатай танилцаж, Монгол Улсын Эрүүл мэндийн мэдээллийн санг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцов.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар /ГЗБГЗЗЕГ/нь дээрх хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Эрүүл мэндийн мэдээллийн санг орон зайд суурилан хөгжүүлэх төслийг амжилттай хэрэгжихэд шаардлагатай бүх төрлийн орон зайн суурь мэдээллээр төслийн багийг ханган ажиллах юм.
Мөн уулзалтын үеэр НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгч ноён Эваристэ Коуасси Комлан төслийг амжилттай хэрэгжүүлэх, шаардлагатай орон зайн мэдээллийг цуглуулах, боловсруулахад нэн шаардлагатай DJI Matrice 350 RTK загварын нисгэгчгүй нисэх төхөөрөмж болон бусад программ хангамжийг ГЗБГЗЗЕГ-т тусламж болгон гардуулан өглөө.