ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, МОНИТОРИНГИЙН СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
"Газар зохион байгуулалт, мониторингийн" сургалт 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт амжилттай болж өнгөрлөө.
Сургалтыг Газар зохион байгуулалт, Суурь судалгаа мониторингийн хэлтэс зохион байгууллаа.
Сургалтад 21 аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар зохион байгуулалтын төлөвлөлт, газар өмчлөлийн асуудал хариуцсан нийт 35 мэргэжилтэн, 16 газрын даамал оролцлоо.
Сургалтад:
- Ахлах мэргэжилтэн М.Хүрэлбаатар – “Иргэнд өмчлүүлэх газрын төлөвлөгөө боловсруулах арга зүй”
- Ахлах мэргэжилтэн С.Дэнсмаа – “Газар зохион байгуулалтын тогтолцоо”, “Хот суурин газрын газар зохион байгуулалтын төлөвлөгөө”
- Мэргэжилтэн П.Гэрлээ – “Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”, “Хөдөө аж ахуйн газрын төлөвлөлт”
- Мэргэжилтэн Ж.Энхчимэг – “Газрыг улс орон нутгийн тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журам”
- Мэргэжилтэн С.Энх-Эрдэнэ – “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийн маргаан шийдвэрлэх заавар”
- Мэргэжилтэн Ц.Ихбаяр – “Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө”, “газар зохион байгуулалтын төлөвлөгөөний мэдээллийн сан”,
- Суурь судалгаа, мониторингийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Мөнхзул, мэргэжилтэн Д.Мөнхцэцэг нар “Бэлчээрийн мониторинг, газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа” зэрэг сэдвүүдээр илтгэл, танилцуулга хийлээ.
- Сургалтад орон нутгийн мэргэжилтэн, газрын даамлууд, зарим сэдвүүдээр хэлэлцэн, цаашид анхаарах асуудал, орон нутгийн онцлог, ажлын туршлагын талаар санал солилцож идэвхтэй оролцлоо.
Сургалтын төгсгөлд Захиргаа, удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга Р.Ганхуяг, Газар зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Батсайхан, Суурь судалгаа, мониторингийн хэлтсийн дарга Х.Сүхбаатар нар Газрын даргын гэрчилгээг бүх оролцогчдод олгож сургалт амжилттай зохион байгуулагдав.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү