ГАЗАР ЗРХИОН БАЙГУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД
Газар зохион байгуулалт чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч мэргэжлийн байгууллагатай байгуулсан гэрээнд “Тухайн жилд хийж гүйцэтгэсэн ажил үйлчилгээний мэдээ, тайланг батлагдсан загварын дагуу 12 дугаар сарын 20-ны дотор цахим систем (www.license.gazar.gov.mn)-ээр дамжуулан гаргаж, гэрээгээ дүгнүүлэн ажиллах ба хугацаа хожигдсон тайланг хүлээн авахгүй” гэж заасны дагуу 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор тухайн онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг ирүүлж, гэрээгээ дүгнүүлнэ үү.
Жич: Дээрхи хугацаанаас хойш тайланг цахим системээр илгээх боломжгүйг анхаарна уу!
Холбогдох утас: Газар зохион байгуулалтын хэлтэс – 70003959
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү