ГАЗРЫН БАГЦ ХУУЛЬ БОЛОН ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ХУУЛЬ, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛАХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Улсын Их хуралд өргөн баригдсан Газрын багц хуулийн төсөл, Геодези, зураг зүйн тухай хуулийн төсөл, Хот байгуулалтын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг товлосон хуваарийн дагуу эхлээд байна. Хэлэлцүүлгийн хүрээнд:
✅Газрын ерөнхий хуулийн төсөл
✅Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн төсөл
✅Газрын төлбөрийн тухай хуулийн төсөл
✅Кадастрын тухай хуулийн төсөл
✅Геодези, зураг зүйн тухай хуулийн төсөл
✅Хот багуулалтын тухай хуулийн төсөл
✅Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд
зориулан газар чөлөөлөх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг иргэн, хуулийн этгээдэд танилцуулж, санал авч, өгсөн саналыг нэгтгэж хуулийн төсөлд тусгуулана.