ГАЗРЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДОРНОГОВЬ АЙМГИЙН СУМДЫН ЗАСАГ ДАРГА, ИТХ-ЫН ДАРГА НАРТ ТАНИЛЦУУЛЖ ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭЛЭЭ

Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Газрын багц хуулийн төслийг сумдын Засаг дарга нарт танилцуулж хуулийн төсөлтэй холбоотой санал асуулга авч хэлэлцүүллээ. Газрын багц хуулийн төсөлд Газрын Ерөнхий хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Геодези зураг зүйн тухай хууль, Кадастрын тухай хууль, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд үндэслэн газар чөлөөлөл тухай хууль, Хот байгуулалтын тухай хуулийн төслүүд хамрагдаж байгаа юм.