ГАЗРЫН БИРЖИЙН ЦАХИМ СИСТЕМИЙН ШИНЭЧИЛСЭН ХУВИЛБАР, ГАЗРЫН КАДАСТРЫН МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН ЛЭНД МЕНЕЖЕР ПРОГРАМ ХАНГАМЖИЙН ВЭБ СИСТЕМ, ГАЗРЫН ТАТВАР, ТӨЛБӨРИЙН СИСТЕМ, ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ЦАХИМ СИСТЕМИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Тус газраас хэрэгжүүлж буй “Аймаг, нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санг өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлж засварлан, улсын кадастрын нэгдсэн мэдээллийн системд холбож, үйлчилгээнд нэвтрүүлэх”, “Улсын хэмжээнд газрын бодит үнэ цэнийг олон улсын жишгийн дагуу зах зээлийн зарчимд үндэслэн тогтоож, газрын суурь үнийг шинэчилж, иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод болгох”, “Газрын цахим биржийн эрх зүйн орчныг бүрдүүлэх, газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт, түрээс, барьцааг цахимаар зохион байгуулж, оролцогч талуудыг эрх тэгш байдлаар хангах эдийн засгийг эрчимжүүлэх” гэрээт ажлуудын хүрээнд 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, нийслэл, 9 дүүргийн Газар зохион байгуулалтын албаны холбогдох мэргэжилтнүүдийг хамруулсан Газрын биржийн цахим системийн шинэчилсэн хувилбар, Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжийн вэб систем, Газрын татвар, төлбөрийн систем, Газрын үнэлгээний цахим системийн сургалтыг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 15-ны өдрүүдэд Орхон аймагт зохион байгууллаа.
Уг сургалтад 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, нийслэл, дүүргийн Газрын бирж цахим систем болон Газрын үнэлгээ, төлбөр, татварын асуудал хариуцсан нийт 33 мэргэжилтэн хамрагдсан бөгөөд сургалтыг удирдамжид заагдсан хөтөлбөрийн дагуу гэрээт ажлын гүйцэтгэгч байгууллагууд болон тус газрын Кадастрын хэлтэс хамтран зохион байгууллаа.
Мөн сургалтын хугацаанд Газрын биржийн цахим системийн шинэчилсэн хувилбар, Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжийн вэб систем, Газрын татвар, төлбөрийн систем, Газрын үнэлгээний цахим системийн хөгжүүлэлттэй холбоотой санал авч нэмэлт хөгжүүлэлтийн ажлыг хийж гүйцэтгэв.
Сургалтын хөтөлбөр
Цаг |
Гүйцэтгэх ажил |
Гүйцэтгэх ажлын хэлбэр |
1 дэх өдөр /Газрын биржийн цахим систем/ |
||
0900-0910 |
Сургалтын нээлт |
Лекц |
0910-0930 |
Системийн үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтыг танилцуулах, үндсэн функцууд дээр ажиллах |
Лекц |
0930-1000 |
Газрын биржийн цахим системд хэрэглэгчээр бүртгүүлэх, худалдаа, түрээсийн зар байршуулах |
Лекц, семинар |
1000-1030 |
Системийн удирдлагын хэсэгтэй танилцах, хэрэглэгчийг нэмж эрхийг нь нээх |
Лекц, семинар |
1030-1100 |
Цайны завсарлага |
|
1100-1130 |
Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа зарлах, засварлах |
Лекц, семинар |
1130-1130 |
Дуудлага худалдааны оролцох хүсэлт илгээх, оролцогчийг баталгаажуулах |
Семинар |
1130-1200 |
Дуудлага худалдаа зохион байгуулах, хандалтыг хянах, үнийн санал өгөх, ялагчийг тодруулах |
Семинар |
1200-1230 |
Дуудлага худалдаатай холбоотой санал авах, гарсан саналыг засварлаж оруулах, турших |
Семинар |
1230-1330 |
Үдийн завсарлага |
|
1330-1400 |
Газар эзэмших, ашиглах эрхийн төсөл сонгон шалгаруулалт зарлах, засварлах |
Лекц, семинар |
1400-1430 |
Төсөл сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт илгээх, оролцогчийг баталгаажуулах |
Семинар |
1430-1500 |
Төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах, ялагчийг тодруулах |
Семинар |
1500-1530 |
Төсөл сонгон шалгаруулалттай холбоотой санал авах, гарсан саналыг засварлаж оруулах, турших |
Семинар |
1530-1600 |
Цайны завсарлага |
|
1600-1630 |
Газар, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээ бүртгэх, экселээс оруулах |
Семинар |
1630-1650 |
Газрын биржийн цахим системд мэдээ бэлтгэх оруулах, засварлах, тайлан гаргах |
Семинар |
1650-1700 |
Газрын биржийн цахим системийн үйл ажиллагаатай холбоотой санал авах, тохируулга хийх |
Семинар |
1700-1730 |
Системд ажиллах хэрэглэгчдийг бүртгэх, цаашид анхаарах зүйл, аюулгүй байдлын талаар зөвлөмж өгөх |
Лекц, семинар |
2 дахь өдөр /Газрын үнэлгээний систем/ |
||
0900-0930 |
Системийн үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтын танилцуулга |
Лекц |
0930-1030 |
Газрын үнэлгээнд нөлөөлөх хүчин зүйлсийн модультай ажиллах |
Лекц, семинар |
1030-1100 |
Цайны завсарлага |
|
1100-1130 |
Үнэлгээний математик загварчлалын модультай ажиллах |
Лекц, семинар |
1130-1130 |
Зах зээлийн үнийн модультай ажиллах |
Лекц, семинар |
1130-1200 |
Жишиг нэгж талбарын модультай ажиллах |
Лекц, семинар |
1200-1230 |
Кадастр /масс/-ын үнэлгээ хийх модультай ажиллах |
Лекц, семинар |
1230-1330 |
Үдийн завсарлага |
|
1330-1400 |
Газрын суурь үнэлгээ тогтоох модультай ажиллах |
Лекц, семинар |
1400-1500 |
Газрын үнэлгээний бүсчлэлийн модультай ажиллах |
Лекц, семинар |
1500-1530 |
Давхаргын модультай ажиллах |
Лекц, семинар |
1530-1600 |
Цайны завсарлага |
|
1600-1800 |
Дадлагын ажил хийх |
Семинар |
3 дахь өдөр / ВЭБ Лэнд менежер программ, газрын төлбөр, татварын систем / |
||
0900-0930 |
Системийн үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтын танилцуулга |
Лекц |
0930-1030 |
Гэрээ, Өмчлөлийн модультай ажиллах |
Лекц, семинар |
1030-1100 |
Цайны завсарлага |
|
1100-1130 |
Газрын суурь үнэлгээний модультай ажиллах |
Лекц, семинар |
1130-1230 |
Газрын төлбөрийн модультай ажиллах |
Лекц, семинар |
1230-1330 |
Үдийн завсарлага |
|
1330-1430 |
Газрын татварын модультай ажиллах |
Лекц, семинар |
1430-1500 |
Хураамжийн модультай ажиллах |
Лекц, семинар |
1500-1530 |
Тайлангийн модультай ажиллах |
Лекц, семинар |
1530-1600 |
Цайны завсарлага |
|
1600-1630 |
Давхаргын модультай ажиллах |
Лекц, семинар |
1630-1800 |
Дадлагын ажил хийх |
Семинар |
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү