ГАЗРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ, МОНГОЛ УЛСЫН ИРГЭНД ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬ, НИЙГМИЙН ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГЦЭЭНД ЗОРИУЛАН ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛАХ НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГЭЭР ДАРААХ САНАЛЫГ ХҮЛЭЭН АВЛАА
Газрын багц хуулийн хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, их дээд сургууль, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаач, иргэдийн төлөөллийг хамруулсан 200 гаруй хүн оролцлоо. Хэлэлцүүлгийн явцад 27 оролцогчдоос хуулийн төсөлтэй холбоотой 75 санал гарсан байна. Мөн саналын хуудсаар 75 хүн саналаа бичиж ирүүлсэн байна.
Ирсэн нийт саналуудыг газрын багц хуулийн төсөл тус бүрээр харуулбал:
Газрын ерөнхий хууль:138
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль:4
Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газар чөлөөлөх тухай хууль:2
Газрын төлбөрийн тухай хууль:14
Нийт саналын тоо: 158
Хэлэлцүүлэгт оролцогчдоос гарсан саналуудыг тоймлон авч үзвэл:
ГАЗРЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ:
Бэлчээрийн чиглэлээр
Бэлчээрийн талаарх зохицуулалтыг дэлгэрэнгүй тусгах,
Бэлчээрийг малчдын хэсэг бүлэгт гэрээгээр ашиглуулах
Өвөлжөө хаваржааны газрын эрхийг 18 насанд хүрсэнд иргэн бүрт бус малчин өрхөд олгодог байх.
Газрын нэгдмэл санд бүртгэлтэй хадланг дуудлага худалдаагаар олгох асуудлыг хасах.
Узуфрукт эрхэд бэлчээрийн зориулалтыг оруулж ирэх.
Бэлчээр ашиглах, хамаагалах, нийтлэг журамд тусгах гол агуулгуудыг хуульчлах,
Бэлчээр ашиглагчдын эрхийг тусгах
Тусгай хэрэгцээний газрын чиглэлээр
Тусгай хамгаалалтын газрыг газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд үлдээх
Тусгай газрын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг
Орон нутгийн эрх хэмжээний чиглэлээр
УИХ, ЗГ, ИТХ, Багийн ИНХ-ын бүрэн эрхийг орхигдуулсан.
Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний чиглэлээр:
Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд газрын хөнгөн үйлдвэрийн байршлуудыг төлөвлөгөөнд тусгах.
Харилцаа холбооны шугам сүлжээний газарт хамаарч байгаа газрыг олгоход жилийн төлөвлөгөөнд заавал тусгадаг байх асуудлыг уян хатан зохицуулах. Тодотголд хийх үндэслэлд дэд бүтцийн асуудлыг нэмэх.
Аль төлөвлөгөө нь алийгаа удирдах асуудлыг тодорхой болгох.
Хот байгуулалтын хуулиас давхардсан төлөвлөгөөний баримт бичгийг хасах.
Хуулийн нэр томьёоны тухайд:
Газар зохион байгуулалт, Газар зохион байгуулалтын төлөвлөгөө гэсэн нэр томьёог оруулах, гадаад нэр томьёог анхаарах.
Газрын дээрх болон доорх орон зайн давхарга гэснийг тодорхой болгох
Газрын дээрх болон доорх орон зайн хязгаарыг тодорхой болгох.
Бүтэц зохион байгуулалт: Газрын асуудал эрхэлсэн байгууллага нь нэг яамны харьяанд байх нь зохимжгүй. Статусыг дээшлүүлэх,
Бусад:
Хот байгуулалтын хуулиас давхардсан төлөвлөгөөний баримт бичгийг хасах.
Хот байгуулалтын тухай хууль болон Газрын ерөнхий хуулийг уялдуулах.
Газрын хянан баталгааны дүгнэлтээр гарсан арга хэмжээ нь тодорхой болгох.
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНД ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫН ТУХАЙД:
Газар өмчлүүлж байгаатай эсрэг байр суурьтай байна. Нэгдмэл байдлыг алдагдуулж байна.
ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫН ТУХАЙД:
Зуслангийн газар, улсыг батлан хамгаалах аюулгүй байдлыг хангах, алслагдсан сум дүүрэгт, дэд бүтцийн шилэн кабелийн зориулалттай газрыг газрын төлбөрөөс чөлөөлөх
НИЙГМИЙН ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГЦЭЭНД ЗОРИУЛАН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТУХАЙД:
Ниймгийн зайлшгүй хэрэгцээнд газар чөлөөлөх хуулийг хойшлуулах,
Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газар чөлөөлөхдөө нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийх ёстой.
Иймээс цаашид Газрын багц хуулийн төслийг Улсын Их Хурлын хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг болон дэд ажлын хэсэг оролцогчдоос ирүүлсэн саналыг нэгтгэн, санал тус бүрийг анхааран үзэж, хуулийн төсөлд тусгах талаар хэлэлцэж, Их Хурлын байнгын хороодын хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн саналууд нэгтгэгдлээ.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү