“ГАЗРЫН ХАРИЛЦАА-2022” ЭМХЭТГЭЛ ХЭВЛЭГДЭН ГАРЛАА
“ГАЗРЫН ХАРИЛЦАА-2022” эрдэм шинжилгээний бага хуралд ГЗБГЗЗГ, газрын харилцааны чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг их дээд ХААИС, МУИС, Дарханы салбар сургууль мөн ШУА-ийн Газарзүй Геоэкологийн хүрээлэн, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба ӨМӨЗО-ны зэрэг 50 гаруй эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүд өөрсдийн судалгааны үр дүнг танилцуулж салбарын тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, цаашдын хөгжлийг шинжлэх урааны үндэстэй шийдвэрлэх арга замыг хэлэлцэв. Хурлын агуулга урьд жилүүдийнхээс улам өргөжиж монгол орны газрын нэгдсэн цахим бодлого, газар төлөвлөлт, геодези зурагзүй, инженер геологийн судалгаа, газрын хууль эрхзүй, газрын кадастр, газрын мэдээллийн систем, зайнаас тандан судлал, байгалийн нөөц баялгийн ашиглалт, тусгай хамгаалалттай газрын менежмент, бэлчээр, тариалангийн газрын үнэлгээний асуудлыг дэвшүүлэн тавьснаас гадна газар зүйн нэрийн тодруулалтын ажлын үр дүнгүүд танилцуулж, хурлаас зөвлөмж гаргажээ.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү