Газрын харилцааны ажилтны өдрийн мэндчилгээ
Газрын харилцааны ажилтны өдрийг албан ёсоор тэмдэглэн өнгөрүүлж эхэлснээс хойш эдүүгээ 10 дахь жилтэйгээ золгож байна.
Өнгөрсөн хугацаанд газрын харилцааны салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, цахим засаглалыг нэвтрүүлсэн ололт, амжилтаар дүүрэн он жилүүд байлаа.
Улс орны оршин тогтнох үндэс болсон Газрын харилцааны салбарт бие, сэтгэлээ зориулж яваа та бүхэндээ газрын харилцааны ажилтны өдрийн мэндийг хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү