ГАЗРЫН КАДАСТРЫН НЭГДСЭН ЦАХИМ СИСТЕМД СУУРИЛАН ТӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГӨ, ГАЗАРТ ТООЛЛОГО, БҮРТГЭЛ ХИЙХ, ХЯНАЛТ ТАВИХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрууд “дундын мэдээллийн сан”-г хамтран байгуулснаар Улсын хэмжээнд 4 жил тутамд хийгддэг төрийн байгууллагуудын эзэмшлийн газрын тооллого, бүртгэлийг газрын нэгдсэн цахим систем /www.egazar.gov.mn/-ээр дамжуулан түргэн шуурхай гүйцэтгэх боломж бүрдээд байна.

Мөн Газрын нэгдсэн цахим системийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар ашиглаж эхэлснээр Төрийн  өмчит болон төрийн өмчийн оролцоотой 60 мянга гаруй аж ахуйн нэгж, байгууллагын газрыг зориулалтын бусаар ашиглуулж ашиг орлого олох, барилга объект барьж газрыг бусдад хууль бусаар шилжүүлэх боломжгүй болж байна.

Өнөөгийн байдлаар төрийн өмчид бүртгэлтэй үнэ цэнтэй 107 ТӨУҮГ байгаа бол эрүүл мэнд, боловсролын чиглэлээр гэхэд 1454 улсын цэцэрлэг,  839 ЕБС, 20 их дээд сургууль, 523 эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна.