ГАЗРЫН МОНИТОРИНГ, ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Газрын харилцааны ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөг хөгжүүлэхэд чиглэсэн “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” төсөл болон тус газрын хооронд байгуулсан “ГЗБГЗЗЕГ-ын босоо тогтолцоог бэхжүүлэх, газрын тухай хууль тогтоомж, журмыг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх тухай” хамтын ажиллагааны гэрээний дагуу хийж хэрэгжүүлсэн ажлууд, түүний үр дүнг салбарын мэргэжилтнүүдэд танилцуулж, чадавхжуулах сургалт өнөөдөр (2026.04.29) зохион байгуулагдаж байна.


Уг сургалтаар газар зохион байгуулалтын төлөвлөлт, газрын мониторинг, газар хамгаалах, нөхөн сэргээхтэй холбоотойгоор Газрын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, шинээр боловсруулсан журам, заавар, аргачлал, Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд хийсэн нэмэлт хөгжүүлэлт, шинэ техник, технологийн туршилт судалгааны үр дүнг оролцогч 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны холбогдох албан хаагчдад зааж сургаж байна.

Сургалтын нээлтэд ГЗБГЗЗЕГ-ын дарга А.Энхманлай оролцон албан хаагчиддаа хандаж хариуцсан ажил үүргийн хүрээнд анхаарч ажиллах шаардлагатай асуудлууд болон Засгийн газрын бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллах талаар чиглэл өгч, сургалтад оролцогчдод ажлын амжилт хүсэж, тус сургалтыг хамтран зохион байгуулж, бүх талаар дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж буй НҮБ-ын ХХААБ-ын “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” төслийн багийн хамт олонд талархал илэрхийллээ.














Мөн энэ үеэр Газрын харилцааны ажилтны өдрийг тохиолдуулан, Монгол Улсын хөгжил дэвшил, тусгаар тогтнолын үндэс болсон газрын харилцаа, геодези, зураг зүйн салбарыг хөгжүүлэх үйл хэрэгт мэргэжлийн өндөр ур чадвар, ёс зүй, идэвх санаачилга гарган үр бүтээлтэй ажилласан Увс аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Ахлах мэргэжилтэн С.Нямжавыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар "Хөдөлмөрийн хүндэт медаль"-аар шагнасан шагналыг гардуулан өглөө.

Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү