“ГЕОДЕЗИ 2019” УЛСЫН ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“ГЕОДЕЗИ 2019” улсын олимпиад ШУТИС-ийн 60 жилийн ой, Газрын харилцааны ажилтны өдрийн хүрээнд БХБЯ, ГЗБГЗЗГ, МГФЗЗХ-той хамтран 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ШУТИС дээр зохион байгуулагдлаа.
Олимпиадад ШУТИС, МУИС, ХААИС, ҮТИС, ИЗОУИС, Барилгын политехник коллежийн 19 багийн 114 оюутан мэдлэг, ур чадвараа сорьж оролцлоо.
Олимпиадыг 1-2-р курс, 3-4-р курс гэж 2 түвшинд зохиож байгуулж түвшин бүрд Багийн мэндчилгээ, Асуулт, хариултын тэмцээн, Багийн ахлагч нарын тэмцээн, Биечлэн гүйцэтгэх даалгавар гэсэн 4 даалгавраар уралдаж дүнгээ гаргалаа.
I түвшинд:
1-р байр: ИЗОУИС-ийн “Ланд” баг
2-р байр: ХААИС-ийн “Бүтээлч залуус” баг
3-р байр: ШУТИС-ийн “Хатуу самар” баг
II түвшинд:
1-р байр: ШУТИС-ийн “Геодези-4” баг
2-р байр: ШУТИС-ийн “Лорд Ланд” баг
3-р байр: ХААИС-ийн “Ньюбай” баг
Анх 2015 онд “Хэрэглээний Геодези” нэртэйгээр АСТ хэлбэрээр ШУТИС-ийн Геодезийн салбарын Геодези, геодезийн мэдээлэл зүй, Газрын кадастр, Уул уурхайн маркшейдер мэргэжлийн оюутнуудын дунд явуулж 8 багийн 64 оюутан оролцож байсан бол 2016 оноос Геодезийн хичээл судалж байгаа их, дээд сургуулиудын оюутнуудын дунд зохион байгуулагдах болж жил бүр олимпиадад оролцох сургууль, баг, оюутны тоо нэмэгдсээр байна.
Энэхүү улсын олимпиадын зорилго нь оюутнуудын геодезийн хичээл дээр үзсэн онол, практикийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, өрсөлдөх, илтгэл тавих, өөрийгөө хөгжүүлэх, багаар ажиллах чадварыг дээшлүүлэх, бие даасан бүтээлч ажиллагаанд сургах болон геодезийн салбарыг олон нийтэд таниулахад оршино.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү