GNSS-ИЙН БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ СТАНЦ /БАС/-ЫН СҮЛЖЭЭ ШИНЭЧЛЭГДЛЭЭ.

    БАС-ийг бодит агшны зураглал /RTK/-д ашиглаж буй аж ахуйн нэгж, иргэдийн анхааралд:

    Энэ оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тус газрын БАС-ын сүлжээний зохион байгуулалт, удирдлагын программд нэвтрэхтэй холбоотой дараах өөрчлөлт орсон болно. Үүнд:

  • IP хаяг: rtk.gazar.gov.mn эсвэл 66.181.168.80
  • Хэрэглэгч: rover
  • Нууц үг: 262461
  • Mountpoint: MGL_network

    Цаашид “MGL_network” сүлжээний БАС нь 35км хүртэлх /2см+1ppm/ зайнд байгаа хэрэглэгчид бодит агшны засвар дамжуулах ба GNSS-ийн хүлээн авагч нь RTCM 3.x төрлийн форматыг дэмждэг байх шаардлагатай. MGL_network сүлжээний БАС-н байрлалыг энд дарж үзнэ үү.