ГОВИЙН БҮСИЙН 5 АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар болон Дэ Нэйче Консерванси байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар /TNC/-тай хамтран “Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем”-д газрыг улсын тусгай хэрэгцээнд авах үйл ажиллагааг цахимжуулж хөгжүүлэлт хийгдсэн бөгөөд энэхүү ажлын үр дүн болон цахим системийн бусад хөгжүүлэлтийн талаар 2024 оны 04 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
Тус “Говийн бүс”-ийн сургалт, зөвлөгөөнд Дорноговь, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Баянхонгор аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга нар, албан хаагчид, сумдын газрын даамлууд оролцож байна.
Сургалтад аймгийн газрын мониторинг, кадастр, газар зохион байгуулалт, төлөвлөлт хариуцсан мэргэжилтнүүд, газар, геодезийн улсын байцаагч нар болон сумдын газрын даамлуудад оролцож байгаа бөгөөд тэдэнд Газрын тухай хууль, журам бусад хууль тогтоомжид орсон нэмэлт, өөрчлөлт, салбарын бодлого, цахим системийн үйл ажиллагааны шинэчлэлт, төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх чиглэлээр мэдлэг, мэдээлэл өгөх болон албан хаагчдын дунд ажил, мэргэжлийн ур чадварыг сорьсон илтгэлийн уралдаан зохион байгуулагдаж байна.
2024 оныг Монгол улсын Засгийн газраас "Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил" болгон зарласантай холбогдуулан төвийн бүсийн зөвлөгөөнийг арван хоёрдугаар сарын 05-наас 07-ны өдрүүдэд, баруун бүсийн зөвлөгөөнийг нэгдүгээр сарын 29-нөөс хоёрдугаар сарын 02-ны өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд өнөөдөр тус бүсэд зохион байгуулагдаж байна.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү