ГЗБГЗЗЕГ-ЫН УДИРДЛАГУУД ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЛАА
ГЗБГЗЗЕГ-ын удирдлагууд 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Завхан аймагт ажиллаж аймгийн ГХБХБГ-ын үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа. Энэ үеэрээ аймгийн хэмжээнд 2024 онд хийж хэрэгжүүлэх ажлын талаар ГХБХБГ-ын удирдлагууд болон албан хаагчдад дараах үүрэг, чиглэлүүдийг өглөө. Үүнд:
Завхан аймгийн хэмжээнд 2023 онд 7 суманд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэстэй холбоотой нийт 34 маргаан үүссэн байна. Эдгээрээс 23 маргаан нь сумдын хил орчмын малчдын дунд өвөлжөө, хаваржааны бэлчээрийн маргаан байх бөгөөд орон нутагтаа шийдвэрлэх боломжтой тул ГЗБГЗЗГ-ын даргын 2018 оны А/209 дүгээр тушаалаар батлагдсан “Хилийн цэсийн маргаан шийдвэрлэх заавар”-ын дагуу шийдвэрлэж ажиллах;
“Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1977 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 75 дугаар зарлигийг гаргахдаа Тэс сумын хилийн цэсийг багасгаж тогтоосон гэх” хилийн цэсийн 11 эргэлтийн цэгтэй холбоотой маргааныг шийдвэрлүүлэх хүрээнд Тэс сум болон Баянтэс сумдын хилийн цэст өөрчлөлт оруулах асуудлыг Засгийн газрын 2024 оны 92 дугаар тогтоолоор батлагдсан “Газар зохион байгуулалт хийх журам”-ын дагуу зохион байгуулах;
Цаашид бодит бус, ойлголтын зөрүүгээс үүсдэг өвөлжөө, хаваржааны бэлчээрийн маргааныг гаргуулахгүй байх, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хилийн цэсийг орон нутгийн иргэдэд таниулах, мэдээлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулах;
Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө хийгдээгүй сумын төлөвлөгөө боловсруулах, төсвийг шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулах, системд бүрэн оруулах;
Засгийн газрын 2024 оны 92 дугаар тогтоолоор батлагдсан Газар зохион байгуулалт хийх журамд заасан хугацаанд 2025 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулж дүгнэлт авч ажиллах;
Сумдын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу боловсруулах, хуулиар тогтоосон хориглолт, хамгаалалт, хязгаарлалтын бүсийг зөрчихгүй хээрийн судалгаа, хэмжилт зураглалыг бүрэн хийж төлөвлөхөд анхаарч мэргэжилтэн, газрын даамлуудыг мэргэжил арга зүйгээр хангах, орон нутгийн удирдлага, иргэд олон нийтийг газар зохион байгуулалтын чиглэлээр хийгдэж байгаа ажлын талаарх мэдээллээр ханган ажиллах;
Egazar.gov.mn-ийн үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурталчилах, танилцуулах арга хэмжээг зохион байгуулах, газар эзэмших, өмчлөх, ашиглах талаарх хүсэлтүүдийг цахим системээр дамжуулан хүлээн авч, шийдвэрлэх;
Газар өмчлөх, эзэмших, ашмглах эрхтэй холбоотой хүсэлтүүд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, засаг, захиргаа нэгжийн тодорхойлолт гэх мэт заавал цаасаар бүрдүүлж өгдөг материалуудыг бүрэн цахимжуулж байгаа тул иргэн, хуулийн этгээдийн газартай холбоотой 27 төрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч шийдвэрлэх, цаасан материал шаардахгүй байх;
Эрх бүхий этгээдийн шийдвэр тус бүрт хяналт хийж ГКМС-д бүртгэгдээгүй иргэн, хуулийн этгээдийн судалгааг гарган нөхөн бүрдүүлэх арга хэмжээг эцэслэн дуусгах;
Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу газар эзэмших, ашиглах, өмчлөх эрхийг олгох ажлыг зохион байгуулах;
Аймаг, сумын төвийн 1:1000-ны масштабтай байр зүйн зургийг ЗГ-ын 2022 оны 267 дугаар тогтоолын дагуу ITRF2020 тогтолцоонд шилжүүлэх ажлыг зохион байгуулах;
Киоски төхөөрөмжийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж газартай холбоотой үйлчилгээг иргэд олон нийтэд нэг цэгээс түргэн шуурхай хүргэх боломжийг бүрдүүлэх зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлэхийг тус тус үүрэг болгож, бусад асуудлаар санал солилцон зөвлөмж, чиглэл өглөө.
Мөн Газрын харилцаааны салбарт идэвхи, санаачлагатай ажиллаж байгаа албан хаагчдыг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газрын даргын Жуух бичгээр шагнаж урамшууллаа.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү