ГЗБГЗЗГ-ЫН АХМАДУУД ОЛОН УЛСЫН АХМАДЫН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭЛЭЭ.
НҮБ-ын ерөнхий асамблей 1992 оноос эхэлж жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг олон улсын ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласаны дагуу манай улс 1992 оноос эхлэн ахмадын баярыг тэмдэглэсээр даруй 27 жил болжээ.
2013 оноос эхлэн ГЗБГЗЗГ ахмадуудаа амралтын газарт амруулж эхэлсэн бөгөөд 2019 оны 09 сарын 28-29-ны өдрүүдэд “Бага баян ахмадын амралтын газар” амраалаа. Ахмадын баярт нийт 60 гаруй ахмадууд хүрэлцэн ирсний дотор Монгол Улсын шинэхэн хөдөлмөрийн баатар Б.Рагчаа, гавьяат барилгачин Д.Оюунчимэг, байгаль орчны гавьяат ажилтан И.Батцэцэг, гавьяат эдийн засагч А.Бааст, өндөр насны тэтгэвэртээ гарсан геодези, зураг зүй, газар зохион байгуулалт, инженер геологийн салбарын үе үеийн удирдлагууд Я.Сэрэвжаа, Ю.Чүлтэм, А.Бааст, Ж.Даваабаатар, И.Батцэцэг, Москвагийн геодези, зураг зүйн их сургуулийн анхны төгсөгчдийн нэг Д.Ичинхорлоо нар байв.
Ахмадууд баяраараа ширээний теннис, шагай шүүрэх, шагай няслах, хөзрийн зэрэг төрлөөр аваргуудаа шалгаруулахад:
- Ширээний теннис: Ц.Оюунчимэг, Д.Хишигхорол, Г.Сүрэн, А.Сайнбуян, Г.Чогдон, Т.Гүрэлхажав,
- Шагай шүүрэх: Т.Гүрэлхажав, Ц.Чойнхор, С.Энхтуяа,
- Шагай няслах: Ц.Чойнхор, Т.Гүрэлхажав, Б.Жалбийюмчин,
- Хөзөр: Ю.Чүлтэм, Д.Гонгоржав, Д.Оюунчимэг нар шилдгээр шалгарав.
Тухайн цаг үедээ улс, эх орныг хөгжил, салбарыг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмрээ оруулсан ахмадууд маань мөр зэрэгцэн хамтран ажиллаж байсан нөхөдтэйгөө хуучны дурсамжаа хөөрөлдөн нэг өдрийг цэвэр агаарт хамтдаа дуу хөөртэй, бүжигтэй, тэмцээн наадамтай өнгөрүүллээ.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү