“ХҮНИЙ ЭРХ, ЖЕНДЕРИЙН МЭДРЭМЖТЭЙ, АЖЛЫН ОРЧНЫГ БҮРДҮҮЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Барилга хөгжлийн төв ТӨААТҮГ, Төрийн орон сууцны корпораци ТӨХХК зохион байгуулсан сургалт, хэлэлцүүлэг 2026 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 08:30-12:30 цагийн хооронд Барилга хөгжлийн төвийн “Барилгачин танхим”-д боллоо.
Тус хэлэлцүүлэгт “ХҮНИЙ ЭРХ, ЖЕНДЕРИЙН МЭДРЭМЖТЭЙ, АЖЛЫН ОРЧНЫГ БҮРДҮҮЛЬЕ” сэдвийг гол агуулгаа болгож, хүндэт зочноор ХББОСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа, Жендерийн Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш нар оролцлоо.
зочин багшаар,
Хэлэлцүүлгийн үеэр хувь хүний эрхийг хангах, жендерийн мэдрэмжтэй ажлын байрыг бий болгох,төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор хэлэлцүүлгийг зохион байгуулж оролцогчдод мэдлэг, мэдээлэл хүргэлээ.



Тус хэлэлцүүлэгт: Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар-ын болон Барилгын салбарын төр хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл, харьяа төслийн нэгжүүд эрдэмтэн судлаачид зэрэг 60 гаруй хүн оролцож, мэдлэг мэдээллээ хуваалцлаа.

Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү