ХАМТЫН АЖИЛЛАГАА 6 ДАХЬ ӨДӨРӨӨ АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

🇲🇳🇰🇷 Бүгд Найрамдах Солонгос Улсын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яамтай байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд тус яамны мэргэжилтнүүд болон Газар геоматик (LX) корпорацийн зөвлөх инженерүүдээс бүрдсэн нийт 6 хүний бүрэлдэхүүнтэй баг 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс тус газарт ажиллаж байна.
Дээрх хугацаанд:
✅ Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хаягжуулалтын тухай хууль, тогтоомж болон холбогдох эрх зүйн орчинг сайжруулах санал, зөвлөмж боловсруулах;
✅ Манай улсын хаягийн системийн өгөгдөл, мэдээлэл бүрдүүлэлт, одоогийн нөхцөл байдалтай нарийвчилан танилцаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулах;
✅ Гэр хорооллын зохион байгуулалт, хаягжуулалтын нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцах, дүн шинжилгээ хийх;
✅ Хаягийн системийн шийдэл, бүтэц зохион байгуулалттай танилцаж, санал солилцох, зөвлөмж өгөх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгээд байна.
Цаашид батлагдсан төлөвлөгөөний дагуу ажиллаж олон улсын техникийн шаардлага хангасан хаягийн мэдээллийн системийг шинэчлэх ТЭЗҮ-ийн төслийг хамтран боловсруулах юм.