“ХАРИУЦЛАГАТАЙ ГАЗРЫН ХАРИЛЦАА” АЯНЫ ХҮРЭЭНД ГЕОДЕЗИЙН ИНЖЕНЕРЭЭР СУРГАЛЦАЖ БУЙ ОЮУТНУУДАД МЭРГЭЖИЛ СУРТАЛЧЛАХ ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас “Хариуцлагатай газрын харилцаа” аяны хүрээнд Барилгын талбайд гүйцэтгэх, геодезийн ажлын бүрдэл, нарийвчилсан шаардлага хангаж буй эсэх, барилгын талбайд геодезийн үндэслэлийн цэг байгуулах, угсралтын түвшинд тэг тэнхлэг, өндөр дамжуулах үзүүлэх сургалтыг Барилгын ажил эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байгууллагын инженер, техникийн ажилтнууд, Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх мэргэжлийн байгууллагууд болон Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Хөдөө Аж, Ахуйн Их Сургуулийн Геодезийн инженер мэргэжлээр суралцаж буй оюутнуудад 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Монголын геодези, фотограмметр, зураг зүйн холбоо, “Баясах сурвэй” ХХК-ийн Зөвлөх инженер, “Этүгэн инженеринг” ХХК-ийн мэргэшсэн инженерүүдтэй хамтран зохион байгуулж, Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх мэргэжлийн байгууллага Геодези, зураг зүйн хэмжлийн багаж хэрэгслийн үзэсгэлэн гаргаж багаж тоног төхөөрөмжөө сурталчилсан.
Сургалтаар барилгыг зураг, төслийн дагуу баригдаж буй эсэх, нарийвчлалын шаардлага хангаж буй эсэхийг хэрхэн шалгах, барилгын талбайд геодезийн үндэслэлийн цэг байгуулах, угсралтын түвшинд тэг тэнхлэг, өндөр дамжуулах ажлыг газар дээр нь хэрхэн гүйцэтгэх талаар Барилгын ажил эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байгууллагын инженер, техникийн ажилтнууд, Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх мэргэжлийн байгууллагууд оюутнуудад мэдлэг, чадвар олгосон.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү