“ХАРИУЦЛАГАТАЙ ГАЗРЫН ХАРИЛЦАА” АЯНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИРГЭДЭД САЛБАРЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ СУРТАЛЧЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас “Хариуцлагатай газрын харилцаа” аяны хүрээнд Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албатай хамтран 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр тус дүүргийн ЗДТГ-ын Чуулганы танхимд газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчдыг хамруулан сургалт зохион байгууллаа.
Тус сургалтаар “Салбарын хуулиудад орсон нэмэлт, өөрчлөлт”, “Газрын харилцааны цахим шилжилт”, “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө, түүний ач холбогдол”, “Газар өмчлөх эрхийн тухай ойлголт түүний ашиг тус”, “Салбарын хууль тогтоомжийн хүрээнд илэрч буй нийтлэг зөрчил, анхаарах асуудал, иргэн хуулийн этгээдийн эрх үүрэг, газрын зөрчил, маргаан, түүнээс урьдчилан сэргийлэх” талаар мэдээлэл өгч, газрын харилцааны салбарын хууль, дүрэм журам болон салбарын үйл ажиллагааг олон нийтэд таниулах сурталчлах ажлыг зохион байгуулж ажиллав.
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээнэ үү